Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ

ИРГЭНИЙ ТАНХИМЫН 2015 ОНЫ ТАЙЛАН

2017-04-13

БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМЫН 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2016.01.11

Иргэний танхим нь 2015 оны ажлын төлөвлөгөөг хурлын нарын бичгийн даргаар хянуулж, хурлын даргаар батлуулан ажиллаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд болон тусгагдаагүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн 2015 онд Иргэний Танхимын зохицуулагчийн цалин болон бусад зардалд тус оны Орон нутгийн хөгжлийн сангаас 3 221 364 төгрөгийн тосөв батлуулан, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирлээ.

1.              Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нээлттэй салбарыг хийж гарган мэдээ, мэдээлэлээр баяжуулан ажиллаж байна.

2.      Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бичиг баримт, архивын стандарт, журмын дагуу архивласан бөгөөд архивын улсын шалгалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэгт орж ажилласан. ИТХ-ын болон ЗДТГ-ын архивын улсын үзлэгт бэлтгэх ажилд бичиг баримтын цэгцлэлт болон архивын цахим программ хангамжийг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаа.

3.      Цагаан сар, Наурызын баяруудаар зохион байгуулагдсан тэмцээн уралдаануудыг зохион байгуулах ажлын хэсэгт орж ажилласан. Тус арга хэмжээнүүдэд тэмжээн уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн хүлээн авалт шагнал гардуулах зэрэг үйл ажиллагаанд биечлэн орж ажиллаа.

4.      4 дүгээр сарын 13-ны өдөр удирдах ажилтны зөвлөгөөнийг ЗДТГ-ын ЭЗСС-ны ажилтантай хамтран зохион байгуулсан. Үүнд: 4 багийн засаг дарга, малын эмч, хүний эмч, ИНХ-ын дарга, байгууллагын дарга эрхлэгч нар, ЗДТГ-ын албан хэлтэсийн мэргэжилтэн, албан хаагчид, Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 40 гаруй хүнийг хамаруулсан.

5.              4 дүгээр сарын 18-ны өдөр байгаль орчины бг.йцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран "Хасгаг"-ийн давааны зам засах нийтийг хамарсан ажлыг зохион байгуулсан. Уг ажилд Төсөвт байгууллагын бүх албан хаагчид, аж ахуйн нэгжүүд оролцож нийт 3,2км замыг засаж сайжруулсан.

6.      "2015 оны 04 сарын 24-нд Сумын нийт хүүхдийн дунд "ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД" анх дугаар чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон бэлтгэл ажлыг хангажчуулганыг амжилттай зохион байгуулсан.

7.      2015 оны 5 сард Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлсэн "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" сэдэвт сургалтанд иргэд болон төсөвт байгууллагуудын 30 хүний хамаруулсан ба Иргэний танхимын зүгээс зохион байгуулалтын хариуцаж ажилласая. Тус сургалт Хүүхэд, эмэгтэйчүүд, аавууд зэрэг бүлэг бүлэгийг хамаруулсан сургалтын аавуудын сургалтанд лекц семнар уншиж удирдан чиглүүлж ажиллаа.

 

 

 

 

 

8.      Сумын төвд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийтийн эргүүлийн журмыг боловсруулан тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус журамын дагуу Төсөвийн 5 байгууллага ээлж дараалан өдөр бүр тогтсон хуваарийн дагуу сумын төвд эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажилладаг.

9.      Иргэний танхимд 2015 онд 23 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд уг өргөдөл гомдолыг холбогдох газар, албан тушаалтанд уламжлан, шийдвэрлэлтэнд анхаарал хандуулан ажиллаа.

10.6 сарын 01-10 хооронд айл өрхүүд зуслан намаржааны хуваарь батлах 4 багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцож тодорхой асуудалд үнэлэлт дүгнэлт өгч санал санаачлагуудыг гаргаж ажиллаа.

И.Манай сум энэ жил буюу 2015 оны зун нэг ч малтай айл өрхүүдийн сумын төв, төв суурин газар зусаахгүй байх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 тоот тогтоол гарсан бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэх, айл өрхүүдийг зусланд гаргах, хуваарийн дагуу хадлан, намаржаанд оруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаа.

12.10 дугаар сард 4 багийн Иргэдийн нийтийн хуралд оролцож мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

13.Сумын сургуулийн хүүхдийн дотуур байрны өөрийн үнэлгээний багийн гишүүнээр ажиллаж, 3 удаа еөрийн үнэлгээ хийж Хүүхэдэд ээлтэй дотуур байр гэсэн үнэлгээг гаргаж ажилласан. Уг ажлын үр дүнд ДЗОУ-ын байгууллагаас 18 сая, Норвегийн тусламжийн байгууллага хүүхдийг ивээх сангаас 3,8 сая төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжиж бодитой хөрөнгө оруулалт хийгдлээ.

14.Улсын Баяр наадам зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажилласан.

15Нээлттэй ил тод засаглалыг хөхүүлэн дэмжих нь төслийн хүрээнд тус суманд хэрэгжих Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах журмыг ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулан уг журмын хэрэгжилтийг ханган төлөвлөгөө гарган ажиллаж байна.

16.ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд 13 удаа орж, мөн төдий хэмжээний тогтоол шийдвэр, албан бичгийн төсөл боловсруулж, тэмдэглэл хөтлөн, хурлын ажлын тодорхой хувийг гүйцэтгэн ажиллаа.

 


17.2015 онд ээлжит болон ээлжит бус чуулган 3 удаа хуралдахад мөн чуулганы

Бэлтгэл ажлыг ханган ажиллаж чуулганыг амжилттай дуусгалаа.

Хянасан:ИТХ-ын нарийн бичгийн дарга                       М.ИСХАГ

Таййлан гаргасан Иргэний танхимын зохицуулагч            Х.БАЯНБААТАР

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3915
2717 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%