АНХНЫ
АЛДАР Т УЯАЧ ИКБАЙН МАЛИК
Буянт сумын алдарт
уяач Ботахара Едил овогт Икбайн Малик нь 1916 онд Алтай сумын Улаан хад гэдэг
газар төрсөн.
1946 онд Ители овгийн Елжасын Батихаантай гэр бүлж болж. арван хүү, дөрвөн охин төрүүлж, өсгөн хүмүүжүүлжээ.
1939 онд цэргийн
албанд татагдан Дорнодын Матад суманя цэргийн алба хааж, чөлөөлөх дайнд
оролцсоны зэрэгцээ Дотоод явдлын яамны тусгай ангид алба хааж, нийтдээ зургаан жил
гурван сар гаруй цэргийн алба хаажээ.
1958 онд Нармандах нэгдлийг байгуулсан
анхны гишүүдийн нэг. Нэгдэл байгуулагдахад
600 хонь, 20 үхэр, 25 адуу нийлүүлж байжээ. Суманд мал маллаж, аймаг сумын депутат, сум, аймаги»*» аварга
малчин, төлчин болж байсан ба улмаар морь уяж, уя морь нь сумандаа арван удаа айрагдаж,
гурван удаа түрүүлж. таван удаа аман хүзүүдсэн байна.
Сумын алдарт уяачаар хоёр удаа шалгарч байсан. 2000 онд 84 насандаа өвчний улмаас өөд болжээ.