Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ

БУЯНТ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН НЬ:

2017-01-13

Буянт сум ардын хувьсгалаас өмнө Алтайн Урианхайн долоон хошууны нэг болох уриаихайн зүүн гарын амбаны хошууны бүрэлдэхүүнд багтаж байжээ. Түүхийн тэр уед Сагсайн голын Алтанцөгц нуурын дэргэд Алтайн урианхай долоон хошууны зүүн гарын амбаны төв болох Сагсайн хүрээ, зэргэлдээ нь Манж Хятадын болон    хаант

Оросын худалдаачид, мөнгө хүүлэгчид оршин сууж нутгийн  ард иргэдийг мөлжин хоосруулж, дарлан зовоосон хүнд хэцүү он цаг байжээ. Ардын хувьсгалын дараахан орон нутагт ардчилсаи эхлэхэд Урианхайн долоон хошууг сайн дурын үндсэн дээр 1923 онд Алтайн урианхайн \чуулган\аймгийг одоогийн Алтанцөгц сумын нутаг Цагаан түнгэд байгуулахад тус хошуу,сумын ардууд түүнд харьяалагджээ.Дараа нь1924-1927 онуудад  явагдсан орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтаар жинхэнэ ардчилсан засаг захиргаа байгуулахад одоогийн энэ сумын нутаг дэвсгэр Сагсайн голд 1925 онд Жаргалант-Сагсай сумыг, Мандахын голын аманд 1929 онд Нар Мандах сумыг тус тус байгуулжээ.

Иймээс Буянт сум нь анх Ховд аймгийн Алтайхан хошууны Нар Мандах сум нэртэйгээр байгуулагдсан түүхтэй юм. Өөрөөр хэлбэл тус сум нь 1925 оноос эхлэн Алтайн урианхай аймгийн Итгэмжит гүний хошууны Жаргалант-Сагсай сум,1929 оноос Чандмань-Уулын аймгийн Алтайхан  хошууны Нар мандах суманд тус тус харъяалагдаж байжээ.

1930-1931 онд тус сумын засаг захиргааны хуваарьт хийсэн өөрчлөлтөөр 1931 оны 3 дугаар сард Чандмань-Уулын аймгийг Увс, Ховд аймаг болгон хувааж зохион байгуулахад Нар мандах сум Ховд аймагт харъяалагдажээ. Уг сумын төв нь одоогийн Буянт сумын нутаг  Өмнө голын Шар нуурт, Хилийн Цэргийн комендатур \хамгаалах\ нэртэй байсаныг 1934 онд татан буулгаж Жаргалант-Сагсай сумтай нэгтгэжээ.

1940 онд тэр үеийн Ховд аймгийн олон ястан угсаатны онцлог,газар нутгийн байдлыг харгалзан алс баруун 


сум Баян-Өлгий аймагт 14 баг, 1021 өрх, 33720 толгой малтай шилжжээ. Тэр үед нутгийн зүүн эах нь Ховд Бугийн гол, баруун зах нь Сагсайн голын эхний Улаанхад Хайртын даваа хүртэл, хойд зах нь Цаст Хайрханы бэл, Сагсайн бэлчирээр, өмнө зах нь Хатуугийн гол хүртэл уудам нутагтай, багууд нь хоорондоо алслагдсан байжээ. Тиймээс харилцаа холбоог хангаж , улсыг батлан хамгаалах, хоршоо худалдаа, төрөл бүрийн бэлтгэл ажил, соёл боловсрол, эрүүлийг хамгаалах, нам засгийн бодлого шийдвэрийг шуурхай танилцуулж, зохион байгуулах зэрэг бүх төрлийн ажилд бэрхшээлтэй, аймаг сумаас бригадуудад албан ажлаар явсан төлөөлөгчид морь, тэмээгээр 20-30 хоног явах мэтийн хүнд нөхцөл байдалтай байсан тул цаашид хэвээр байлгах бололцоогүй гэж үзэж, Баян-Өлгий аймгийн яамны тэргүүлэгчдийн 1942 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар хурлаар Сумдын тайлан илтгэл ба сонгуулийн хурлуудын дүнгийн тухай хэлэлцээд гаргасан тогтоолдоо, Тус аймгийн Жаргалант-Сагсай, Улаанхус хоёр сумын ардууд болон төлөөлөгчдийн тавьсан хүсэлт шаардлагын дагуу арга хэмжээ авах болсон байна. Улмаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 81, Аймгийн Яамны тэргүүлэгчдийн 1942 оны 6 дугаар тоггоолуудыг биелүүлэх, түүнчлэн хөдөлмөрчдийн хүсэлт ёсоор 1942 оны гуравдугаар сарын 10-ны өдөр сумын анхдугаар их хурап болж, багуудаас сонгогдсон 21 төлөөлөгч хуралдан Буянт нэртэй шинэ сумыг байгуулахаар тогтжээ. Сумын баруун урд талын Буянтын уул, Буянтын голын нэрийг үндэслэн Буянт гэж нэрлэсэн байна. Буянт сум ингэж л үүсэн байгуулагдсан түүхтэй. Буянт сумыг байгуулсан төлөөлөгчдийн анхдугаар хурлаас сумын төвийг Өмнө Хөлцөөтэд суурьшуулахаар санал нэгджээ.

Шинэ сум байгуулагдсанд ард түмэн баярлаж, сумынхаа аж ахуй тохижилтонд зориулан хөдөлмөрчид 158 төгрөгийн тусламжөгсөн ньтэмдэглэгдэн үлджээ. Аймгийн яамны тэргүүлэгчдийн 1942 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Жаргалант-Сагсай сумаас тусгаарлан шинээр байгуулсан Буянт сумын зохион байгуулалт, бусад үйл ажиллагааны тухай гаргасан тогтоолд, Буянт хэмээх шинэ сумыг байгуулсан сумын төлөөлөгчдийн анхдугаар хурлын шийдвэрийг хэвээр баталж, сумын төвийг Өмнө Хөлцөөтэд суурьшуулахаар зөвшөөрч, сумын захиргааны үндсэн ажлыг мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн явуулахыг Буянт сумын захиргаанд даалгажээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн зарим аймгуудын шинээр нэмэгдсэн сумдыг батлах тухай 32 дугаар хурлын тогтоолоор Буянт сумыг баталж, төвийг нь Буянтын төв гэж тогтоосон байна.

Сумыг анх байгуулахад захиргаа, намын үүр нь Өмнө Хөлцөөтийн ам хоёр Хөхийн хооронд хоёр цагаан эсгий гэр бариад, түүндээ хурал хийж, зунд Гурван мааньтын аманд зусаж, өвөлд Сагсайн голын өмнө хөвөөнд Хасгагын амны эрэгт хоршоо, хүн, малын эмнэлэг, бага сургууль зэрэг албан байгууллагуудтай хамт өвөлждөг байжээ.

Сумыг анх байгуулахад сумын захиргаа гурав, намын үүр нэг, багийн дарга зургаа, хоршоо зургаа, хүн эмнэлэг дөрөв, нийт 20 албан хаагч, ажилчидтай ажлаа эхэлж байсан тухай түүх дурсамжид тэмдэглэгдэн үлдсэн байна.

Шинэ сумыг байгуулах комиссын даргад аймгийн төлөөлөгч Ч.Далай /аймгийн яамны санхүүгийн хэлтсийн дарга/ гишүүдэд Ө.Равшаа, Н.Мөнх /малчин/, ард Б.Шээрэв, Махвал нарын таван хүн байжээ. Харин сумын захиргааны тэргүүлэгчдийг Н.Мөнх, Н.Жимбээ, Н.Тогтох, Жомарт, Ажхан, Ш.Өнөр, Сүх, Сундаа, Б.Энгээ нарын есөн хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталж, сумын даргад Нимэгийн Мөнх, нарийн бичгийн даргад Ноосгойн Жцмбээ нарыг сонгожээ.

Буянт сум 1943 онд зургаан багтай байсан бөгөөд 6 дугаар багийг хоёр баг болгон хувааж, багуудыг 50-80 өрх айлтайгаар тэгшитгэн зохион байгуулж долоон багтай болжээ.

Буянт сум анх байгуулагдахад сумын даргаар Нимэгийн Мөнх, намын үүрийн нарийн бичгийн даргаар Өөдлөхийн Равшаа, сумын нарийн бичгийн даргаар Ноосгойн Жимбээ, хоршооны даргаар аймгийн бага хурлын гишүүн Шавганцын Өнөр, хүний эмчээр Цэрэн, малын эмчээр Баяртын Уртнасан, Сургуулийн захирал багшаар Айвангийн Цэдээ, багийн даргаар Аюушийн Дэгдээ, Чимэдийн Энх, Бордмолын Сүх, Дөмөрийн Гончиг, Сүрэнгийн Жалсрай, К.Байзавый, Сүрэнжавын Равжаа нар томилогдон ажиллаж байсан байна. Харин багуудын нарийн бичгийн даргаар Бадарчийн Цэвэл, Муудайн Гүцээ, Дүвшингийн Шавганц, Батсуурийн Орсоо, Шаймайн Хорхой, Биөхэйн Забай, Асубайн Кавькей нар ажиллаж байжээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс

 1.    Х.Палдай /1992 -1996/, нарийн бичгийн дарга нь Д.Батчулуун, М.Сэржмаа

2.     Ө.Хунанбай /1996 - 2000А н/б-ийн дарга нь Ц.Тавхиа

3.     С.Даукен /2000 - 2004/, н/б-ийн дарга нь Т.Уртнасан

4.     Ө.Хунанбай /2004 - 2008/ н/б-ийн дарга нь Х.Асхар

5.     Ү.Кунтуар / 2008 оноос / н/б-ийн дарга нь М.Исхаг 

6.К.Батырбек\2012-2016\н/б-ийн дарга нь М.Исхаг

7.Б.Цэрэндорж\2016оноос \н/б-ийн дарга нь М.Исхаг



Тамгын Газрын даргаар ажиллаж байсан хүмуус

1.         Цэвэгийн Тавьхиа /1992-1996 он/

2.         Довчины Батчулуун /1996-2000 он/

3.         Ядмын Хурлээ /2000 оноос/

4.         Довчины Бачулуун /2004 оноос одоог хуртэл/

Сумын намын уүр, хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүус

1.         Өөдлөхийн Равшаа /1942-43 онд/

2.     Бадамын Ирэвсэл /1943-44 онд/

3.     Доржийн Гармаа /1944-1946/

4.     Баатарын Тарав /1946-1948/

5.     Хожоогийн Дуламжав /1948-1950/

6.     Норовын Буянтогтох/1950-1952/

7.         Схагийн Зулкапил /195219-56/

8.         Канатбайн Жанимхан /1956-1958/

9.     Пүрэвийн Оросоо /1958-1960/

10.      Ёндойн Увш /1960-1964/

11.      СасынБатхуяг/1964-1969/                     '

12.      Тилеукейн Чакей /1969-1972/

13.   Дамирангийн Батцагаан /1972 -1977/

14.      Амирен Сатвалд /1977 -1986/

15.      Буткейн Байболат/1986 -1989/

16.      ЯдмынХүрлээ/1989-1991/

17.      Чойнжирийн Энхээ

18.      Сакабайн Даукен

19.      Равдангийн Төхөөн нар тус тус ажиллаж байв.

20.Б.Цэрэндорж

21.Ө.Лхамсүрэн

22.Т.Мэндсүрэн


ХЗЭ-ийн уүр, анхан шатны хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүл'

1.         Норовын Буянтогтох /1945-1950/

2.         Ажиханы Жанимхан /1950-1953/

3.         Цэндийн Авирмэд /1953-1957/

4.         Түвшингийн Тогтох /1957-1959/

А.Отгонбаяр/1959-1963

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3915
2717 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%