ИРГЭНИЙ ТАНХИМЫН ЗОХИЦУУЛАГЧ Х.БАЯНБААТАР МИНИЙ
2014 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
1. Иргэдийн хурлын нарийн бичгийн даргын хот явсан байх хугацаанд Цагаан сарын баяраар аймгийн аварга малчин 2, Сумын аварга малчин 4, Төрийн дээд одон медаль Алтан гадас одонд тодорхойлогдсон 6, Тэргүүний ажилтан цол тэмдгээр 4 шагнуулахаар ирүүлсэн хүмүүсийн материалыг хууль журмын дагуу бүрдүүлж, Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг 2 удаа хуралдуулж батлуулан аймагт хүргүүлсэн.
2. Багуудын иргэдээс маягтаар санал авч нэгтгэж ЗДТГ-ын ажлын хэсэгт оруулсан.
3. 4-р сарын 28- нд Сумын төвийн багийн хурал хийж ОНХСангийн санал асуулга явуулж, хэлэлцүлэг хийсэн
4. 5-р сарын 1-нд Хөх эрэг багийн хурал хийж ОНХСангийн санал асуулга явуулж хэлэлцүлэг хийсэн
5. 5-р сарын 2-нд Өмнөгол багийн хурал хийж ОНХСангийн санал асуулга явуулж хэлэлцүлэг хийсэн
6. 5-р сарын 5-нд Хөлцөөт багийн хурал хийж ОНХСангийн санал асуулга явуулж хэлэлцүлэг хийсэн
7. Сумын мастер төлөвлөгөөний Сумын 100 гаруй иргэдийг хамаруулсан сургалт семнарыг ЗДТГ-тай хамтран сумын Соёлын төвд зохион байгуулсан. Энэ сургалтанд Х.Баянбаатар миний бие СВОТ шинжилгээ \Давуу тал, сул тал, Боломж, Эрсдэл\-ний талаар хичээл зааж явуулсан
8. Сургууль, Эмнэлэг, Цэцэрлэг зэрэг байгууллага тус бүр дээр очиж ажилчдын хурал хийж, тухайн байгууллагын СВОТ шинжилгээ хийж төсөл арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаарх хурал зөвлөгөөнийг хийсэн.
9. Сумын бизнес эрхлэгчдийг \21 төлөөлийг\ оролцуулсан хурлыг хурлын нарийн бичгийн өрөөнд хийж 2024 он хүртэл бизнес эрхлэгчдийн зүгээс сумын хөгжилд тулгамдаж байгаа асуудал болон шаардлагатай байгаа талаар зөвлөгөөн хийсэн.
10. 2014 онд тус суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтанд ЗДТГ-ын даргын А\03, А\02 тушаалын дагуу хурлын байгууллагыг төлөөлөн 8 төслийн үнэлгээний хороонд ажилласан.
11. Сумын хөгжлийн хэтийн төлөвлөгөөг эцэсийн хэлэлцүүлэгийн шатанд бэлдэж, ээлжит бус 07 дугаар чуулганд оруулж батлуулсан. Уг хөгжлийн хэтийн төлөвлөгөөг хэвлэлтэнд өгсөн боловч төсөв мөнгөний асуудлаас болж түр саатаад байгаа.
12. 7 сарын 9, 10-ны өдөрүүдэд сумын баяр наадмыг зохион байгуулах комисст орж үндэсний тоглоом наадгай зохион явуулах ажлын хэсэгт орж ажиллаа.
13. 7 сарын 16-наас 8 сарын 5-ыг хүртэл ээлжийн амралттай байсан.
14. Суманд ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцад судалгаа хийж ажилласан. Манай суманд 14 төсөл арга хэмжээ хэрэгжсэнээс 2014.12.18-ны өдрийн байдлаар ажил нь 100%-ийн гүйцэтгэтгэлтэй 9, 80%-ийн гүйцэтгэлтэй 2, 60%-ийн гүйцэтгэлтэй 3 төсөл арга хэмжээ ажлын явцтай байна.
15. 10 сарын 29-нд Хөх эрэг багийн ИНХ-д оролцож, танилцуулга хийсэн.
16. Сумын засаг даргын дэргэдэх Залуучуудын зөвлөлийн “Архи тамхинаас татгалзъяа” урин дор зохион байгуулагдсан анхдугаар зөвлөгөөнд оролцож, 4 багийн залуучууд “Албан байгууллагуудын чанар хүртээмж” сэдвээр лекц уншиж оролцсон. Нийт 4 багийн 80 гаруй залуучууд хамрагдсан.
17. 12 дугаар сарын 01-нд Хөлцөөт багийн ИНХ-д оролцож иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч мэдээ мэдээлэл хийсэн.
18. 12 дугаар сарын 02 Сумын төвийн 4-р багийн ИНХ-д оролцож цаг үеийн асуудлаар мэдээ мэдээлэл хийсэн.
19. 2014 оны 12 сарын 08-нд Сум хөгжүүлэх сангийн төслийн зөвлөлд орж төсөл шалгаруулалтанд ажилласан. Тус шалгаруулалтанд нийт 11 төсөл ирсэнээс Зөвлөл 2 удаа хуралдаж шалгаруулалт хийж ажиллаа.
20. 2014 оны 12 сарын 18-ны өдрийн 10 цагт чуулганы үйл ажилагаанд идэвхи санаачлагтай оролцон, чуулганы бэлтгэл ажлыг хариуцан ажиллаа. Мөн өөрийн хийсэн ажлын бүтэн жилийн ажлыг тайлагналаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит чуулганаар санал, шүүмжлэл гарсан ба засаж сайжруулах, анхаарах асуудлууд байгаа болно. Мөн санхүүгийн асуудлаа бүрэн хангаж бичиг хэрэг ажил томилолт зэрэг зардлаас гадна бензин шатахууны зардалтай болох асуудал мөн шийдвэрлэх асуудал болоод байна.
21. Дээрх ажлуудаас гадна ИТХ-ын өдөр тутамын шинжтэй ажлуудыг гүйцэтгэж, үйл ажиллагаанд оролцож байна.
ТАЙЛАН, ГАРГАСАН Х.БАЯНБААТАР
ХЯНАСАН, ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.ИСХАГ