Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ

Гар утас аюултай

2014-12-25



Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарт суугаа хүүхдүүдтэйгээ ярих гэсэн хүмүүс сумын төвийн холбооны газрын үүдэнд бөөн оочир дараалал үүсгэдэг байлаа. Харин одоо бүх зүйл өөр болжээ. Улаанбаатар бүү хэл улсын хил даван тэдний яриа саадгүй хүрнэ. Шивнэсэн ч хажууд нь байгаа юм шиг сонсогдоно. Бүр хаа ч явсан хамт байдаг халаасны утастай болчихлоо.

Гэтэл бидний хамгийн үнэнч анд, салшгүй сайн найзыг минь эрдэмтэд "ОСОЛТОЙ ТОГЛООМ" гээд нэрлэчхэж. Гайхсан хэдий ч гурван жилийн өмнө нэг эмэгтэй аянга цахилгаантай өдөр утсаар ярьж яваад аянгад ниргүүлэн нас барсан, Бас нэг хүний утас халаасан дотор нь дэлбэрсэн гээд олон баримттай мэдээ сонсож байсан болохоор нээрээ л осолтой эд байх нь гэж бодлоо.

Саяхан АНУ-д хийсэн судалгаагаар гар утас хэрэглэдэг эрчүүдэд үргүй болох магадлал өндөртэй байдаг гэнэ. Энэ судалгааны эцсийн шат гар утасны хэрэглээ болон эр бэлгийн эсийн хоорондын холбоо хамаарлыг харуулахыг гол зорилтоо болгожээ. Судалгааны үр дүнд өдөрт дөрвөөс дээш цаг гар утсаар ярьдаг эрчүүдийн эр эсийн тоо огт утас хэрэглэдэггүй хүмуүсийнхээс 20 хувь бага байсан бөгөөд эсийн чадавх нь хүртэл тэднийхээс сул байжээ. Мөн тэдний эр бэлгийн эс байх ёстой хэмжээнээсээ 50 хувь багассан байсан бөгөөд микроскопоор харахад эсийн зөвхөн тавны нэг нь хэвийн байгаа нь харагджээ.

Таны тархи цус эд эсээс бүтсэн байх нь ойлгомжтой. Тэрхүү чухал толгойг 2 ваттаар шарж өгнө, Түүнчлэн ихэнх эрэгтэй хүн гар утсаа өмднийхөө халаасандаа хийгээд нөгөөдөхөө шараад явна шүү дээ. Таны нөгөө зүйл өндөгтэй л ижил болно гээд бод. За тэгээд гар утсаа цамцныхаа халаасанд хийвэл зүрхний эсрэгтуйлтай соронз болно. Тэгээд зүрхний ажиллагаа, цохилт чинь гацаж эхлээд сонин болно. Гар утас ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

- Зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг

- Оюун ухаанд муугаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулдаг

-  Гүнзгий стресс, оюун санааны хямралд
оруулдаг

- Сонсголд аажмаар муугаар нөлөөлдөг

- Анхаарлын системийг сулруулдаг

- Үр хөврөлийн хөгжилд муугаар нөлөөлдөг

- Эмэгтэйчүүдийн үр зулбалтыг ихэсгэдэг

- Цусны эргэлтийг удаашруулдаг


-  Тархи толгойг мансууруулдаг

-  Дархлахын системийг сулруулдаг

-  Цусны даралтыг өндөрсгөдөг

-  Генетикийн зохион байгуулалтыг өөрчилдөг

-  Эр бэлгийн эсийн тоог эрс багасгадаг

- Үргүйдэлд хүргэх магадлапыг өндөрсгөдөг гээд бидэнд мэдэгдэлгүйгээр нууцхан сөргөөр нөлөөлсөөр л байдаг гэнэ. Мэдээж урт удаан хугацааны дараа тодруулбал нас ахих тусам сөрөг үр дагавар нь илэрдэг. Чичиргээтэй гар утас цахилгаан соронзон долгио ихээр ялгаруулж байдаг бөгөөд хүний зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Мөн унтахдаа дэрэн доогуураа утсаа хийх нь амарч буй тархины үйл ажиллагааг цочроодог юм байна.

Түүнчлэн гадаадын орнуудад тээврийн хэрэгсэл, шатахуун түгээх газар, эмнэлэгт гар утас хэрэглэхийг хориглодог гэнэ. Гар утасны хор уршгаас эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн аргууд

-   Шаардлагагүй тохиолдолд гар утас
хэрэглэхээс зайлсхийх, үр ашиггүй дэмий яриа
өрнүүлэхээр шийдсэн бол суурин утас ашиглах

-  Гар утсаа зүрх, тархи, бэлэг эрхтэндээ ойр байлгахгүй байх. Өөрөөр хэлбэл өмд, энгэрийн халаасанд хийхгүй байх

-  Нялх хүухдийн дэргэд гар утсаар ярихгүй байх

 

-  Чихэвч хэрэглэн ярих (Учир нь чихэвч утаснаас гарах цацрагийн хэмжээг багасгадаг)

-  Товчхон мэдээлэл илгээх болбол мессэж бичих

-  Гар утсаар ярихаас гадна нэмэлт үйлдлүүд хийхээс татгалзах (Тухайлбал сэрүүлэг тавих, РМ радио сонсох, тоглоом тоглох гэх мэт)

-  Орой унтахдаа утсаа унтрааж, унтлагын өрөөнөөс өөр газар тавих

-  Гар утасны хамгийн их цацраг ялгаруулдаг үе бол утас дуугарах, эсрэг хүн лүүгээ залгах үе юм. Иймээс утас дуугарах, гадагшаа залгах дуудлага хийснийхээ дараа дор хаяж таван секундийн дараа утсаа чихэндээ ойртуулах хэрэгтэй

-  Гар утсаа биеэсээ хол цүнхэндээ, эсвэл хамгийн гадна талын халаасанд хийх

-  Жирэмсэн үедээ гар утас хэрэглэхгүй байх нь чухал (Хүүхдүүд, настай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд цацрагийн нөлөөлөл их тусдаг)

-  Цахилгаан шат гэх мэт давчуу, хаалттай орчинд гар утас хэрэглэхгүй байх (Ийм орчинд гар утас илүү их цахилгаан соронзон гүйдэл дамжуулж байдаг)


 


 


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%