Таван салаа: Таван салааны навчийг буцалсан усаар угааж цэвэрлээд мөнгөн буюу зэс халбага дүрж байлгаад дараа нь навчнаасаа авч зажлан амандаа аль болох удаан байлгана. Чадвал цаг болговол сайн. Энэ нь шүдний өвчинд гойд тустай.
Кофе: Кофе - г өдөрт 2-3 аяга уухад өех тосны задрал хурдтай явагдаж цөсний чулуужилт үүсэхээс сэргийлдэг. Халуун жингээр (ус) тавих сайн тогтмол үр дүнгээ өгдөг.
Ааруул: Ааруул нь ходоодны өвчин эмчлэх хамгийн сайн эм болдог Ходоодны ашигтай нянг өсч үржихэд сайн орчинг бүрдүүлдэг. Тараг:
Тараг нь: Бүдүүн гэдэсний үрэвсэлд сайн эмчилгээ болдог 6 зүйлийн лакобактер байдаг. өдөрт 2-3 удаа хагас литрээр уувал сайн.
Цуу: Халуун бууруулна 24 хэмтэй 3 литр усанд 1-2 хоолны халбага цуу хийнэ. Бэлтгэсэн шингэндээ хүүхдийнхээ даавуун оймсыг мушгиад өмсүүлнэ. Энэ үед хүүхдииг дааруулж болохгүй сайн хэвтүүлнэ. Харин хүүхэд чинь даарч чичирч байхад энэ аргыг хэрэглэж болохгуй.
Ёотон: Мэс заслын шарханд ёотонг нунтаглаад түрхэхэд их түргэн хугацаанд эдгэнэ. Элс:
Зуны улиралд халуун элсэн дээр биеэ ээж бөгсөөрөө болон нуруугаараа наранд халсан элсэн дээр суух нь маш сайн эм болдог. Дулаан уур амьсгалтай ерөнхийдөө халуун газар ажилладаг хүмүүсийн бөөр нь өвддөг хүнд маш тохиромжтой.
Аягаа долоох нь: Хоол идэхээс өмнө буюу дараа аягаа 10-13 удаа долоож шүлсээ залгиж байх нь ангина, хоолойн багалзуур бахуур өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол боловсруулахад сайн учир заншил хэвшил бол чухал.
Оливын тос: Хоол идэхээс өмнө 30 минутын өмнө оливын тосоо ууна. Цайны хагас халбагаар эхэлж алгуур нэмэгдуулсээр цайны аяга хүргэж 2-3 долоо хоног ууна. эмчилгээ нь цөсний шингэн ялгарах багасч улмаар ходоод шархлахаас сэргийлдэг. Хүүдийнээс мэс засал хийлгүйгээр чулууг хөөн гаргана.
Монгол архи: Бүлээсгэсэн монгол архи бага насны хүүхдэд хоолны халбагаар 2-3 удаа өгөхөд шингэн алдалт (гүйлгээ) дороо зогсдог.
Мах: Махыг буруу идвэл хоол биш хор болдог. Монголчууд махыг хамгийн сайн иддэг болохоор дэлхийд хаа ч байхгүй. Гэтэл хамгийн му.у боловсруулж иддэг хүмүүс гэнэ. Махыг сайн угааж идэх ёстой. Махаа жижигэвтэр хэрчиж хүйтэн ус дээрээс нь хийнэ. Бүхэл махыг халуун бүлээн усаар угааж махан дээрээ халуун ус хийвэл амт ордог.
|