Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ

Мөнгө өөрийг нь хайрласан хүнд л тогтдог

2014-12-04

 

 

Та мөнгөтэй болъё гэвэл мөнгөнд үнэн сэтгэлээсээ хандаж, хайрлан гамнах хэрэгтэй.

Харамч бай. Өөрийгөө харамч болгон "хүмүүжүүлж" тооцоотой, хэмнэлттэй байхыг хичээ. Мэдээж хэрэг таньд энэрэнгүй сэтгэлээр "буян уйлдэх хэрэг бишгүй л гарна. Цэвэр өөрийн хөдөлмөрөөр хөрөнгө хураасан хүмүүс эд хөрөнгөнөөсөө салах тун дургуй байдгийг сана. Тэд мөнгө хуримтлуулахын үнэ цэнийг хэнээр ч заалгалтгуй сайн мэднэ. Үнэтэй автомашин, хаус өөртөө зориулан худалдан авч тансаглаж чадах ч түүнээсээ дээд зэргийи тав тух, чухал хэрэгцээг мэдэрсэн тохиолдолд л үрлэг зарлагаа зөвтгөх болно. Ийм баячууд зарлагаа нөхөхөөс нааш сэтгэл тайван байж чаддаггүй. Худалдаж авсан зүйл нь хожим эргээд их орлого оруулах тооцоог тэд хэдийнээ гаргачихсан байдаг юм.

Үнэ цэнэгүйгээр мөнгө бүү үр. Танил тал, найз нөхөд, хамаатан садан, ах дүүдээ мөнгө өгөхдөө та тэднээс ямар нэгэн барьцааг авах хэрэгтэй юу? Хэн нэгний талархлын үг нь таньд чухал уу? эсвэл өөр зүйл үү? Та мөнгөө огт хүсээгүй зүйлд дэмий хоосон үрснээс болж цаг ямагт хямарч, шаналж явдаг бол мөнгө зүгээр л таныг хайрлахаа больчихно.

Харамч байхын зовлон. Эргэн тойрныхондоо туслах гэсэн хүсэл чинь амар заяа өгөхгүй байлаа ч та "Би мөнгөний үнэ цэнийг мэднэ. Би нэг мөнгийг ч тооцож хэмнэнэ. Би мөнгийг зөвхөн өөртөө, өөрийн хэрэгцээнд л үрнэ." гэсэн ишлэлийг өөртөө улиг болтол олон дахин хэл. "өөрийн хэрэгцээ" гэдэг утгын доор мэдээж хэрэг ахуй талаасаа танаас хамааралтай амьдардаг үр хүүхэд, аав ээж, настангууд багтах болно. Жагсаалт ингээд л болно.

Та мөнгөө хаана хадгалдаг вэ?

Түрийвч- Та мөнгөнд дуртай. Мөнгө танд итгэж, таны өмнө хариуцлага хүлээгээсэй гэж та боддог. Энэ нь та тэднийг хамаагүй үрэн таран хийх дургүй гэсэн үг. Мөнгө чинь таны бичиг баримт, үнэмлэх зэрэгтэй хамт байгаа нь санаандгүй хэрэг биш. Та бол амьдралдаа "Чи хэдий чинээ үнэтэй байна амьдралаас төдий чинээг авах болно." гэдэг уриаг гол шүтээнээ болгодог. Мөнгө танаас зугтдаггүй. Таны  хэрэгтэй үед хүрээд л ирдэг.

Зээлийн карт- Та бол хөгжил дэвшил, шинэ эринийг шүтэн бишрэгч. Мөнгө бол таны хувьд  баялаг, хүч -чадал, эрх мэдлийн бэлгэ тэмдэг. Энэ нь таны мөнхийн зорилго. Мөнгө хэзээд өөрийг нь үнэлж хүндэтгэл илэрхийлдэг хүнд дуртай байдаг тул та бас л шан харамжаа хүртэнэ.

Хямдхан түрийвч- Та бол хайхрамжгүй хүн Маргааш яаж амьдрах талаар та огтхон ч боддоггүй олдсон дээр нь үрэн таран хийдэг. Хамгийн гайхалтай нь тухайн цаг үед таньд хэдий хэр мөнгө хэрэгтэй байна, төдий чинээ мөнгө байж л байдаг. Та баян болохгүй ч ядуурал хоосрол хэзээ ч зовоохгүй.

Халаасандаа- Та мөнгийг энд тэнд хувцас хунарынхаа халаас, ямар нэгэн хайрцаг, шургуулга номын завсар гэхмэтчилэн хаа нэгтэй хийж өөрөөсөө нуудаг уу? Тийм бол энэ нь таны ямар нэгэн гэнэтийн болзошгүй гачигдлаас өөрийгөө аврах гэсэн хуурамч оролдлого. Та энэ муу зуршлаа үтэр түргэн хаяхгүй үргэлж хоосрол гачигдлын тухай бодоод байхаар мөнгө ч гэсэн таныг хаях болно.

 

Хаанаа ч хамаагүй хадгалдаг бол- Мөнгөө хааш нь ч хамаагүй чихдэг бол. Дэлгүүр хоршоо, нийтийн унаа, гуанз ер нь хаа ч гэсэн мөнгийг хэрэглэхдээ хаашаа чихэж хийсэн, тэндээсээ гаргаж ирдэг зан чинь мөнгийг маш их гомдоодог юм байна, Та бол хайхрамжгүй салан задгай, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй гэж боддог хүн. Мөнгөтэй ийм хүндэтгэлгүй харьцсанаараа та өөрийн ядуу амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Энэ байдлаа болихгүй бол мөнгө хэзээ ч тань дээр хүрч ирэхгүй. Мөнхийн ядуу явах болно гэдгийг бүү мартаарай


ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Исхаг


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3915
2717 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%