Баян-Өлгий аймгийн Буянт сум нь 1942 онд байгуулагдсан, хуучнаар Алтайханы хошуу байсан.
Тус сум нь Ардын хувьсгалын өмнө Алтайн Урианхай 7 хошууны нэг, Урианхайн зүүн гарын Амбаны хошууны Сагсайн Түмт, Оорцог урианхай, Гонзгой зэрэг 6 суманд харьяалагдаж байжээ. 1925 оноос Алтайн урианхайн аймгийн Итгэмжит гүний хошууны Жаргалант Сагсай сум, 1929 оноос Чандмань уулын аймгийн Алтайн хошууны "Нар мандах” сум байгаад. 1931 оноос Ховд аймагт харъяалагджээ. 1934 онд татан буугдаж "Жаргалант-Сагсай" сумтай нэгтгэжээ.
1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараа БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 81 дүгээр, Аймгийн яамны тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолыг үндэслэн 1942 оны 3 дугаар сарын 10-нд сумын багуудаас сонгогдсон 21 төлөөлөгчдиин хурлаас Буянт нэртэй шинэ сумыг байгуулж, төвийг нь Өмнө хөлцөөт голын “Монтрог хөх” толгойн хажууд суурьшуулж. сумын захиргааны тэргүүлэгчдээр Н.Мөнх, Н.Жимбээ, Н.Тогтох, Жомарт, Ажхан, Ш.Өнөр, Н.Сүх, Сундаа, Б.Энгээ(эмэгтэй)нарын 9 хүнийг, сумын даргад И.Мөнх нарийн бичгийн даргад Н.Жимбээ нарыг сонгож сумын захирга 3, намьін үүр 1, багийн дарга 6, хүн эмнэлэг 4, бүгд 20 хүний орон тоотой ажиллаж эхэлжээ.
Одоо тус сумын хувьд Хөх эрэг, Хөлцөөт, Өмнөгол, Шар тохой гэсэн 4 багтай, нийт 647 өрхөд 2438 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас 12-т, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог хүн амын нягтралаар хамгийн багад тооцогддог.
Улаанбаатар хотоос 1750 км,
Аймгийн төвөөс 75 км зайд байрладаг.
Өлгий, Алтай, Бугат, Сагсай, Толбо сумдтай хиллэдэг.
Далайн түвшинээс дээш 2500-3000 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Алтайн уулсын мужид, өндөр уулын бүсэд багтдаг.